Угааж чадхаа байжээ хөөрхий...

Хичээл амарцан чинь зүгээр бөөн зав зүгээр дурлаж мурлаал явжийшд энчодоо. Өмнө нь зүгээр хичээл-гэр-хичээл-гэр-номын сан-гэр-баар-гэр-хичээл-хөмбөг гээд яваад байдаг байсан чинь одоо зүгээр гэр-гэр-гэр-гэр гэж суусаар байтал тархи толгой дэмий балай юм бодоод зүгээр үймүүлээд байх юм. Нөгөө яагаав дээр хараад анхны 13 дахь хайраа болгохоор шийдцэн байсан охин харин аягүй айлгүйтэж айлгүйтэж байсанаа гэнэт “Би нээрээ найз залуутай шдээ!!! Гэхдээ 2уулаа гоя найз байнаа тээ” гэж авдгийн. Би яадын угаасаа ааш муутайгаараа гэр даяараа алдартай юм болхоор “Аааа...нөгөө...би аягүй олон найзтай лдаа” гээл аваад хаясан яадын тээ??? Тэгээд одоо “Тэр охин хөөрхөн охин байсаааан...” гээл солгой хоолойгоор толгой дотроо дуулмарчаа аядаа л байжийнөө. За тэрч яахуу хичээлгүй байхаар нээрээ өдөр хоног ямарч үр бүтээлгүй өнгөрч байнаа. Өглөө босоол гарч гүйгээл, орж ирж цай уугаал, хммм гээл нэг харсан чинь өдрийн цайгаа ууядаа гээл, хоёр харсан чинь орой болчлоо юу идхүү гэцэн суужаахийн муу ёр байгаадаа.

Гэснээс дээр нэг найзуудтайгаа Вегас орсон чинь загнуулсаар байгаад ирсэн шд. Би угаасаа аягүй бага багаар олон дахин иддэг байхгүй юу. Тэгээл бөөнөөрөө гадуур явж байгаал би “Хэдүүлээ юм идхүү” гэнгуут өөдөөс “Чи 30мин өмнө хоол идээ биздээ, лай вэ” гээл тэгээл яджийтал нь өглөө эрт сэрдэг юм чинь 7 цагт сэрчээл “Хөөш гарч өглөөний цай уухуу??” гэхээр өөдөөс “Унтуулалдаа хар дуракаа, хар үүрээр хоол эргүүлээд байх юм” гээл ёстой үгээ хэлж ирсэн шд. Лав 3кг турцан байсан байхаа. Би жоохон байхдаа зуслан явхаараа аягүй өлсдөг байсан шд. Айлын хүүхдүүд буцахдаа жин нэмцэн байхад би дандаа турчихсан аягүй заяагүй. Цагийн хоол чинь ёстой лай. Өглөөний цай уучаал ёоо өдрийн хоол хэзээ билээ гэж бодсоор байтал тэр “Бүлгийн ажил” нтрд нь олигтой оролцож чадахгүй, оролцсон ч сэтгэл санаа шаааал өөр газар гал тогоо хавиар эргэлдэж байгаам чинь.

Гэснээс нөгөөх чинь аягүй лаг төмөр нтр өргөнөө нтр гээл байсан даа....Тэгсэн тэгээл тэрний дараахан нь аягүй Gym-д гишүүнчлэл нтр нээлгүүлээл 2 найзтайгаа хамт явна гэдэг байхгүй юу. Манай тэр 2 бол ёстой айр бие хаатай 7 хоногийн 6 өдөр төмөр өргөдөг айр гарууд байхгүй юу. Тэгээл хамгийн эхний өдөрөө тэр 2г дагаж очоол бие бялдаржуулах юм болсон чинь шууд нэг өдөрт 3 цаг тасралтгүй бие хөгжүүлүүлчихдэг юм. Би аягүй өдөрт 1цаг хийнэ мийнэ гэсэн бодолтой байсан хүн маргааш нь хамаг бие нуль көндүүр арай чүү хичээлдээ яваал нөгөөдөр нь очоол гишүүнчлэлээ хаалгаал санаа амарсан шд хэхэ. Хүнийг бол үнэн алж байгаа байхгүй юу. Яджийтал нь тэнчээ нь дандаа айр айр бакь бакь амьтад явдаг. Хараад зүгээр “Одоо болно шдээ, Энэнээс илүү бакь болж яах гээд байгаа юм бээ???” гэж хэлмээр юмнууд байгаам чинь. Булчин нтр нь миний толгой шиг том юун тэр Hulk. Би хажууд нь шүдний чигчлүүр өргөөд байгаа юмуу хайшаа юм зүгээр л машины дугуй шиг том том юмнууд өргөөд би тархиараа савж уначаад босч ирж байшд.

Хөөш энэ аягүй хадуурцан явжийна шд. Тэгээд гол юм нь тэгээл тэр охинд тоогдоогүй ээ...төмрөө өргөжээдэг байж цүцүцү

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Цэнхэрээ (зочин)

Овоо охин яридаг болоо шив кк

Үсрэгч

Угаасаа л ярьдаг байсан шд. Зүгээр одоо завтай болцон чинь бүр их ярьжаахгүй юу хэхэ

атаархуу азаа (зочин)

юу угааахын ?


гэснээс тэгээд тэр охин одоо ямар чиглэлийн ханд чулуудсаныг нь чи ямар гээд ойлгоцын болдоо ххаха

Gorgeous

хахаха харин тиймээ би бас нээг л фитнесддэг гар ажил дээрээ бүртгүүлчээл маргаашнаас дараа 7 хоногоос гээл нүд рүүгээ хуруугаа хийгээд явжээндөө кк.

Үсрэгч

Азаа: Яагаав нөгөө тархи угаадагдаа. Тэр охин угаасаа аягүй тийм учиртай ханд чулуудаал байсан юм чинь

Горжус эгч: Би бас явсөөн явсан танийг бодуул

Үнэн үг

кккккккк яасан хөөрхөн бичлэг вэ

Үсрэгч

Үнэг үг: Гялайлаа хэхэ

Хариука

гэр-гэр-гэр гэдэг болхынсан:р
гэснээс энэ гарчиг нь....... заза азаад хариулсныг олоод харчлаа ойлгочлоо

Үсрэгч

Хариука: Хүүш ямар сонин хүн бэ??? гэж мэгээд хэхэ гэр-гэр-гэр гэдэг болхоор дэмийм байлээ

Khan-So

zazoo ugaalguulchihlaa neree amartsan chin shaal duffy bn aa hehe :D
neeh shn hicheeldee yvmaar sanagdahiin hehe

Khan-So

bi bas bainga hool yridiishde shuvuunii buetein bj choniin hodoodtoi ym shgi uulzaad l hool gj bhiin gdgiin hehe :D

Үсрэгч

Хан-со: Хичээл орхоор амархынсан гээд суучдын угаасаа хаха.

Khan-So

hehe neree l tegdeg shuu hehe :D

Атаархуу Азаа

аан угааж чаддаг байжийгаад чаддаггүй болно гэж байдыму ?

Үсрэгч

Хан-со: тхххх хэхэ
Азаа: Байдымаа...яг л спорттой адил шүүдээ.Формоо алдцан л гэсэн үг шүүдаа

maybe (зочин)

minii marshrutand ger gej barag bdaggushd.

САНАСААР

яваандааа ээмр сурнааа

Атаархуу Азаа

дадал болтол нь угааж сур

maybe (зочин)

Хөөе чи бичлэг бичихгүй 1 жил 1 хоног болчихсон байшд. Хөөрхий блогтоо салхи оруулалдаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)